Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Алтанцэцэг

Н.Алтанцэцэг

Голланд улсын иргэн, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Монгол зургийн мэргэжлийн ахмад уран бүтээлч. Тэрээр монгол зургийн үндсэн арга техникийг орчин үеийн уран зургийн аргатай хослуулан бүтээлүүдээ туурвидаг. Түүний бүтээлүүд гэгээлэг зөөлөн уусалттайн дээр зөвхөн Монголд байдаг уярамтгай шинжээрээ алдартай хоёр бөхтэй тэмээ, нүүдэлчдийн аж байдлын үзэсгэлэнт төрхүүдийг тун сонирхолтой зохиомжтойгоор дүрсэлдэг. Бүтээлийг анхнаас нь дурын байршлаар эргүүлэн өлгөх боломжтойгоор зохиомжилдог ба сүүлийн үед бүтээлүүдээ зөөлөн барималтай хослуулан туурвих болжээ. Орчин үеийн минимал амьдралыг эрхэмлэгч хүн бүрийн мэдрэмжээр бол түүний бүтээлүүдээс хөнгөн зөөлөн тааламжтай мэдрэмжийг мэдрэх боломжтой.

Орос, Герман, Голланд зэрэг  орнуудад хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгээ тогтмол гаргадаг.