Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

www.arty.mn вэбсайтыг ашиглан худалдан авалт хийж байгаа нь энэхүү Нууцлалын журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Бид хэрэглэгч таны захиалгыг баталгаажуулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хүргэлт хийх зорилгоор доорхи мэдээллүүдийг хадгалах бөгөөд уг мэдээлэлүүдийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй болно.

  1. Овог нэр
  2. Төлбөрийн болон хүргэлтийн хаяг
  3. Утасны дугаар
  4. Цахим шуудан
  5. Захиалгын дэлгэрэнгүй
  6. Шуудан хүргэлтийн дугаар
  7. Захиалга хийгдэж буй IP хаяг

Бид таны кредит картын дугаар, нууц үг, CVV дугаар, дуусах хугацаа зэрэг төлбөрийн мэдээллийг өөрийн вэбсайтдаа хадгалдаггүй.

www.arty.mn вэбсайт нь таны хувийн бус мэдээлэл болох вэб хөтчийн төрөл, өмнө зочилсон сайтын URL, ISP болон IP хаягийг хадгалж аван вэбсайтаа сайжруулах, хөгжүүлэх, серверийн асуудлыг шалгах, дүн шинжилгээ хийх зэрэгт ашиглаж болно. 

Таны оруулсан хувийн мэдээллийг бид SSL ийн технологи ашиглан өөрийн сандаа хадгалж авна. Харин төлбөртэй холбоотой бүх төрлийн мэдээллийг манай вэбсайт хадгалж авдаггүй бөгөөд төлбөр гүйцэтгэгч гуравдагч этгээдийн нууцлалын SSL гэрчилгээний дагуу гүйцэтгэгдэнэ.

Хэрэглэгч таны хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд та өөрийн эрхээр нэвтрэн орж засах шаардлагатай.

Нууцлалын журам үйл ажиллагааны явцад өөрчлөгдөх боломжтой бөгөөд шинэчилсэн хувилбарыг вэбайтад байршуулна. Шинэчлэгдсэн хувилбар нь шинэчилэн байршуулсан өдрөөс эхлэн шинэ болон хуучин хэрэглэгчидэд ижил тэгш хүчин төгөлдөр үйлчилнэ.      

Сүүлд шинэчилэн найруулсан: 2021 оны 05 сарын 11