Хайх

 
  • Сагс хоосон байна...
 
  • Худалдан авалт нь баталгаажсан бүтээлүүдийг Улаанбаатар хотод 24-48 цагийн дотор хүргэнэ. Онцгой тохиолдолд энэ хугацаа сунгах шаардлага гардаг тул ийм нөхцөлд хэрэглэгчид урьдчилан бүртгэлтэй цахим шуудангаар мэдэгдэх болно.
  • Улаанбаатар хот дотор хийгдэх үнэгүй хүргэлтийн бүс:
    Урд зүг: Зайсан Хойд зүг: 32 тойрог Баруун: 5 шар Зүүн: Офицер
  • Дээрхи бүсээс гадуурх хүргэлтэд нэмэлт зардал гарах бөгөөд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйлс эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг www.arty.mn хянах боломжгүй шалтгаанаар хүргэлт тодорхойгүй хугацаагаар хойшилж болно. Энэ тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй.
  • Орон нутгаас хийгдэх захиалгын хүргэлтийг хэрэглэгчийн санал болгосон унаа хүртэл хүргэнэ. Улаанбаатараас орон нутаг хүртэлх нэмэлт тээврийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Олон улсын хүргэлт DHL тээврийн байгууллагаар хийгдэх бөгөөд бүс нутаг болон бүтээлийн онцлогоос хамааран тусгай захиалгын нэмэлт төлбөр гарах болно. Нэмэлт төлбөрийн нэхэмжлэлийг бүтээлийг төлбөрийг хүлээн авсны дараа бүртгэлтэй цахим шуудангаар илгээнэ. Энэ тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн нэмэлт зардлыг хариуцна.
  • Монгол улсаас гадна хийгдэх захиалгын хувьд хүлээн авагч зарим улсад гаалийн татвар зэрэг нэмэлт татвар, хураамж төлөх шаардлага үүсэх тул www.arty.mn энэ төлбөрийг хариуцахгүй бөгөөд захиалагч бүрэн хариуцан бүтээлээ хүлээн авахдаа төлж барагдуулна.
  • Худалдан авагч өөрийн улсын импортын татвар болон холбогдох нэмэлт татварыг гаалийн ерөнхий газраасаа холбогдон мэдээлэл авахыг зөвлөж байна.
  • Баталгаажсан худалдан авалтыг зөвхөн бүртгэлтэй нэг хаягт хүргэнэ.
  • Хэрэглэгч худалдан авсан бүтээлээ хайртай дотны хүмүүстээ бэлэг хэлбэрээр тусгай боодолтойгоор илгээх боломжтой.
  • Хэрэглэгч бүтээлийг хүлээн авахдаа хэмжээ болон бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч хүргэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Хүргэлт хийгдэх үед зааж өгсөн хаягтаа байгаагүй тохиолдолд нэмэлт хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.