Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Хайртай дотнын гэр бүл, найз нөхдийнхөө гал голомтоо бадраах торгон агшныг хуваалцах урилгаа хүлээн авсан уу? Одоо харин хосууддаа баяр баясал, дурсамж үлдээх ямар бэлэг сонгох вэ? Энэ асуултыг яг одоо бодон суугаа бол доорх санал болгож буй уран зургуудыг сонирхоод үзээрэй. Хамгийн чухал нь тэдэнд өгч буй бэлэг нь хуримын нандин өдрийг нь санагдуулам байхаас гадна тэдний шинэхэн гэрт тохирсон, зөвхөн тэдэнд зориулагдсан, ирээдүйн олон жилийн дурсамжийг хамт бүтээх дахин давтагдашгүй байх тусмаа үнэ цэнтэй байна. хуримын бэлгэнд төгс зохицох уран зургуудыг санал болгож байна: 

1. Шинэхэн гэрт нь өнгө нэмэх абстракт бүтээл

Б.Баасансүрэн Оройны нар 40x40см 700,000₮ Бүтээлийг энд дарж үзэх

Arty

2. Дэлгэрэн цэцэглэхийг бэлгэдэх ганган цэцэгс

Ц.Ариунбайгаль Натюрморт 70х70см 1,500,000₮ Бүтээлийг энд дарж үзэх

Arty

3. Гал голомтоо бадрааж буй хосын урт насны бэлгэдэл

М.Цасчихэр Багваахай 80х60см 800,000₮ Бүтээлийг энд дарж үзэх

Arty

Гэрлэлт хосуудын төрсөн нутгийн байгалийн сайхан, нутгийн хайрхан, уул усны бүтээл

Н.Орсоо Дэлүүн болдог 50х100см 1,500,000₮ Бүтээлийг энд дарж үзэх

Arty

"Тэнгэрийн одод газарт асгарахад
Тэр минь надтай эрхлэн хэвтэнэ
Зүрхнээс чинь хайр ундарна
Зүүдэндээ ч би чамаас холдохыг үл хүснэ"

Цацрал Шөнө дундаас өмнөхөн 110х140см 5,000,000₮

Arty