Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ц.Соёлмаа

Ц.Соёлмаа

       Бүтээлийн арга барил болох Гүнби зураг нь маш нарийн ажиллагаатай тул цаг хугацаа их шаардагддаг. Бүтээлээ ихэвчлэн торго, будааны цаасан дээр шороон будгаар хийдэг. 

       2013 оноос хойш Монголын Зураачдын Эвлэлд ажиллаж байгаа. Эвлэлийн жил бүр зохион байгуулдаг  гол арга хэмжээнүүдээс дурдвал “Орчин үеийн Хятадын урлаг” үзэсгэлэн, “Хөх сувд” уран бүтээлийн тойрон аялал юм. Монголын Зураачдын Эвлэлээс зохион байгуулдаг Олон улсын зураачдын үзэсгэлэн, судалбар зургийн тойрон аялал, Монгол зураачдын гадаад дахь үзэсгэлэнгүүдийн ажлыг амжилттай зохион байгуулалцаж чамгүй туршлага хуримтлуулсан уран бүтээлч юм.

       Зураг зурахаас гадна дүрслэх урлагийн судалгаа хийж олонд хүртээлтэй бичвэр бичих сонирхолтой.