Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Баатарсүрэн

Д.Баатарсүрэн

МУСТА, Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2009 онд Б.Төмөрбаатар багшийн удирдлаган дор монументал уран зургийн ангийг төгсөөд 2010-2015 онд БНХАУ-д Шандуны их сургуульд дорно дахины урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. БНХАУ-д уран зураг судлалын чиглэлээр дорно дахины урлагийн гоо зүйгээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа юм. Түүний бүтээлүүд нь реалист илэрхийллийг нарийвчлан бүрэн харуулсан намуун зөөлөн байгалийн үзэгдэлүүдээр хүний сэтгэлийг татдаг ажээ. Мөн түүнд Монголын хуучны урлаг соёлын бүтээлүүдийн арвин цуглуулга бий.