Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Энди Голдсворти бол байгалийн материал, цаг хугацааны урсцыг оролцуулан тухайн газарт тусгайлан суулгаж бүтээдгээрээ алдартай Британийн зураач юм. Уран барималч, гэрэл зурагчин хоёрын аль алиныг нь хослуулдаг тэрбээр  хад, мөс, навч, мөчрөөр бүтээлээ урлаж үүнийгээ гэрэл зургаар дамжуулан байгальтай нийцсэн агуу зохицлыг бий болгодог юм. 

Arty

"Энэ бол урлагийн тухай биш" гэж тэрээр тайлбарладаг "Энэ бол зүгээр л амьдралын тухай бөгөөд амьдралын олон зүйл үргэлжлэхгүй гэдгийг ойлгох хэрэгцээ юм."  1956 оны 7-р сарын 29-нд Их Британийн Чешир хотод төрсөн зураач өсвөр насаа Английн хөдөө нутагт фермийн ажилчин хийж, Брэдфордын Урлагийн коллежид, дараа нь Престоны Политехникийн сургуульд урлагийн ангид суралцсан.  1985 онд зураач Шотланд руу нүүж, 1960, 1970-аад оны Роберт Смитсон болон бусад Land Art-ын дадлагажигчдаас санаа авсан бүтээлүүдээ урлаж эхэлсэн.  Дараагийн хэдэн арван жилийн хугацаанд тэрээр Ричард Лонг, Крис Друри нартай хамт Байгаль орчны урлагийн хөдөлгөөнтэй холбоотой ажиллах болсон.

Arty

2001 онд Томас Ридельсхаймерын "Гол мөрөн ба түрлэг: Энди Голдсворти цаг хугацаатай ажиллах нь" баримтат кино нээлтээ хийж, зураачийг байгальд ажиллаж байгаа болон түүний өмнөх үйл явцыг харуулсан.  "Салхинд бөхийх" баримтат кино 2018 онд гарсан. Голдвордигийн бүтээлүүд Лондон дахь Куртаулдын урлагийн институт, Нью-Йоркийн Маунтинвилл дэх "Сторм Кинг" урлагийн төв, Вашингтон дахь Үндэсний урлагийн галерейн цуглуулгад хадгалагддаг.  Зураач өдгөө Их Британийн Дамфришир хотод ажиллаж амьдарч байна.

ArtyArty

Орчуулж бэлтгэсэн Эрдэнэбат Ариунгуа