Хайх

 
  • Сагс хоосон байна...
М.Баярмагнай

М.Баярмагнай

МУСТА, МУЭ-ийн гишүүн, монгол зургийн мастер зураач нь Дүрслэх урлагийн дунд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангиудыг тус тус төгсөж  “Шаравын уран бүтээл дэхь эмэгтэй хүний дүр дүрслэл” сэдвээр Соёл урлагийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2018 онд БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн “Миний нутаг” монгол зургийн бүтээлээрээ оролцож, шилдгээр шалгарсан. Энэхүү биенналь нь Дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан бөгөөд Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төр засаг өндрөөр үнэлж, МУ-ын ЗГ-аас 65 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдсан авъяаслаг, эмэгтэй  уран бүтээлч юм.