Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Мөнхзул

Б.Мөнхзул

Монголын усан будгийн нийгэмлэгийн гишүүн, гол төлөв усан будгаар зурдаг. Бүтээлүүдийн ихэнх нь хүүхдийн цагаахан харц болоод хайр хүрэм төрхийг олон янзын дүр төрхөөр илэрхийлсэн хөрөг, эмэгтэй хүн байх бөгөөд хайрлахуй, энэрэхүйг илэрхийлдэг байгалийн, судалбар зураг зурдаг. Монгол аж байдал, монгол хүүхэд хоёрын нэгдмэл нүүдэлчин эртний сайхан өв уламжлалыг бүтээлээрээ гаргадаг. Голдуу зөөлөн цайвар, хөх ногоон өнгө зонхилох боловч зарим хэсгээр хурц тод өнгө замбараагүй, ойлгомжгүй мэт боловч сонирхолтой. Бүтээлүүдээ өдөр тутмын амьдралын энгийн хэр нь сэтгэгдэл төрүүлэхүйц жижиг зүйлсийг олж харан дүрсэлдэг байна.