Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ч.Дорждэрэм

Ч.Дорждэрэм

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч. СУИС-ын харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Чимэглэх зураач мэргэжлээр суралцан төгссөн. "Ena coree" ХХК-д  урлаг судлаач, зураач мэргэжлээр ажиллаж байсан. Морины зураач хэмээн хүндлэгддэг. Мөн түүний бүтээл бүр нь зөөлөн ялгуун өнгө аястай бөгөөд цэцэгсийн натюрмортдоо бүсгүй хүнийг хайрлан дээдлэх сэтгэлийнх нь дуулал нэвт шингэсэн, нарны туяа агаарыг бүлээцүүлэн гэрэлтэх уур амьсгалыг тосон будгийн баялаг нюансаар чадварлаг дүрслэн гаргажээ. Тэрээр өнөө цагт өндрөөр үнэлэгдэн байгаа Монголын бас нэгэн уран зургийн мастер юм.