Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Бадам

Д.Бадам

Монгол зургийн томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд үндэсний уламжлалт аж ахуйн өдөр тутмын болон дөрвөн улирал ээлжлэн солигдох агшнуудыг тод томруунаар сэтгэлд хоногшсон сайхан дүрслэлээр үзэгчдэдээ толилуулж байдаг билээ. Бүтээлээс нь хүн байгалийн сайхан, монгол ахуйн сонирхолтой эрчимтэй баялаг өрнөлийг олж харсан хүн сэтгэлийн амар амгалан жаргалыг мэдэрмээр.

Түүний зарим бүтээлүүд Парисын Флак, Оросын Курганы музей, Голландын галерейд тавигдан эх орныхоо ёс заншлыг сурталчилж байна. Мөн урлагийн төдийгүй, Монголын түүхэнд тэмдэглэсэн нэгэн гайхамшигтай үйл явдал тохиолдсон нь зураач Д.Бадамын “Цагаан суваргын зун”  бүтээл дэлхийн хамгийн алдартай гурван музейн нэг болох ОХУ-ын Санкт Петербург хотод байрлах “Эрмитаж”-д байршсан явдал юм.