Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ц.Бямбажав

Ц.Бямбажав

Монгол үндэсний уран бичлэгийн илэрхийллийг утга уянгийн яруу найрагтай хослуулж, илэрхийлэх санааныхаа гол цөмийг таталган бичгийн уян хөдөлгөөнөөр уран тансаг дүрслэн гаргаж ирдгээрээ онцлог билээ. Үндэсний Монгол бичгийн соёлыг утга зохиолтой хослуулж хойч үедээ бүтээл болгон үлдээж байгаараа соёлын том өв тээгчдийн нэг юм. Утга зохиол, яруу найрагт дуртай хэн бүхний сэтгэлийг хөглөх уран бичлэг нь гайхалтай.Тэрээр үндэсний бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлс хийж Монгол бичгийг уран сайхан, зөв цэгцтэй бичих, унших аргыг хүмүүст зааж сургадаг.

1917 онд Цэнд гүнгийн хуучин монгол бичгээр орчуулан дуусгасан “Монголын нууц товчоон”-ы "Юань улсын нууц түүх" хэмээх сийрүүлэг, орчуулгын гар бичмэлийн эх одоо Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Дорно дахиныг судлах хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байдаг. Энэхүү гар бичмэлийг Монгол бичгээс кирилл бичигт буулгасан "Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх" хэмээх номноос Ц.Бямбажав 2022 онд Хуучин Монгол Бичгээр Цэнд гүнгийн бүрэн эхээр дахин  сэргээн  Монголын нууц товчоон”-ы "Юань улсын нууц түүх" -ийг бичиж дуусгажээ.