Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Мөнхтуул

Н.Мөнхтуул

Арьсан урлалын мэргэжилтэн, Монгол зургийн мастер зэрэгтэй залуу уран бүтээлч юм. Арьс болон Монгол зургийн мэргэжлийн техникүүдийг хослуулан уран зургийн зотонгийн стандартыг шинэ түвшинд гарган ирж үхрийн ширийг өөрийн тусгай технологиор боловсруулан татаж хөөмөл урлан, арьсан чимэглэлийн зориулалтын будгаар Монгол зургийг дээр нь хослуулан нарийн бичилт хийж бүтээдгээрээ онцлог билээ. Дашрамд хэлэхэд арьсан хөөмөл бэлтгээд дээр нь нарийн зурлагатай Монгол зургийг буулгах нь их хэмжээний тэсвэр болоод эрэл хайгуул шаарддаг ажил.  Бүтээлийн утга санаа нь Эх хүн эх амьтны үрээ хайрлан хамгаалах сэтгэл, хүний амьдралын нөгөө багана болсон хань, амьтдыг мөн хайрлан хамгаалах тухай, бие хүний эрх чөлөө, жендерийн тэгш эрхийн асуудлуудыг хөндөн гаргаж нийгэмд сануулах мессеж хүргэж байгаа юм.