Хайх

 
  • Сагс хоосон байна...
О.Эрдэнэцогт

О.Эрдэнэцогт

Уран бүтээлчийн онцлог нь дүрслэлээ төсөөллийн, зүүдний ертөнцөд орсон мэтээр бүрдүүлж тэндээ амьдрал дээр болж буй үйл явдлыг хуурамч зүйлгүй зурдаг нь нэг үгээр бол шулуун шударгаар үзэгчдэд дэлгэж байгаа хэрэг. Амьдралын мөн чанар, хүмүүн заяагаар орчлонд төрж үхэхийн хооронд учрах, таних, тулах, тэмцэх гэж  бид өөрсдөдөө бэлддэг урхи гэлтэй. Эх бүтээлүүдээс нь өөрийн биеэр харсан хэн бүхэн энэхүү мэдрэмжүүдийг шууд ойлгох бөгөөд Амьдрал Өөрөө Жүжиг хэмээх бидний сонсож дадсан үг энэхүү уран зургуудад тэр чигээрээ бууна.