Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Эрдэнэбилэг

Д.Эрдэнэбилэг

       МУСТА Д.Эрдэнэбилэг нь 1979 онд Дүрслэх Урлагийн Дунд сургуулийг зураач мэргэжлээр суралцаж төгссөн. 1985 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академид монументаль уран зураач мэргэжлээр магистр цол хамгаалсан. 1990 оноос хойш Англи, БНСУ, Турк, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг улсад зохиогдсон олон улсын болон дотоодын үзэсгэлэн, наадмуудад амжилттай оролцож ирсэн. Эртнээс уламжлалтай үндэсний баялаг түүх соёл, Монгол ахуй, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин амьдралын хэв маягийг харуулсан олон уран бүтээлээ зургийн талбарт мөнхөлж, үзэгч олонд Монгол агуулга, ялгарлыг яруу сайхнаар хүргэсээр ирсэн бөгөөд сүүлийн 30-аад жилийн турш уламжлалт түүхэн сэдвийг реалист уран зургийн техниктэй хослуулан ард түмэнд хүрсэн олон арван уран бүтээлийг туурвисан. Өдгөө уран бүтээлийнхээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр “Mongol NFT” компанитай хамтарч, бодит уран зургийг NFT хэлбэрт шилжүүлэн борлуулах дотоодын анхны зураачдын нэг болж байгаа юм.