Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Япон улсын иргэн Мотой Ямамото бол өвөрмөц арга барил ашиглан давсаар бүтээл хийдэг сонирхолтой уран бүтээлч юм. Тэрээр галерей болон музейн шалан дээр давс ашиглан жижиг зурааснаас эхлээд том хэмжээний инсталляц болтол нарийн аргаар бүтээлээ бий болгодог. 

Arty

Мотой 24 насандаа хорт хавдраар нас барсан эгчийнхээ араас гашуудаж байхдаа түүний тухай дурсамжаа хадгалахын тулд давсаар ийн уран бүтээл туурвиж эхэлжээ. Япон соёлд ариусгах мөн гашуудах оршуулгын зан үйл гээд муу ёрыг зайлуулж, эерэг энергийг татахын тулд давс овоолон  байрлуулдаг байна.

Arty

Ямамото Францын өмнөд хэсэгт орших Айгэс-Мортес дахь 13-р зууны үеийн шилтгээнд "Univer'sel" нэртэй үзэсгэлэнгээ гаргасан. Түүний бүтээлээс дурдвал, эхний бүтээл болох "Хөвөгч цэцэрлэг" нь эргэлдэж буй үүл шиг эсвэл далайн хөөс мэт харагдах аж. Түүний энэ өвөрмөц бүтээл дугуй жижиг өрөөнд хийгдсэн тул хүн бүр очин ойроос харах боломжгүй төдийгүй бүтээлийн гоо зүйг холоос харахад тохиромжтой юм.

 Arty

Хоёр дахь бүтээл болох "Төөрдөг байшин" нэртэй инсталляцыг шилтгээн доторх чулуун гарц хэсэгт бүтээсэн. Ерөнхий дүр төрх нь уул шиг овоолсон давснаас үүссэн төөрдөг байшин бөгөөд давсны ширхэг бүрийг өндөр нарийвчлалтайгаар урласан байдаг.

Arty

Ямамотогийн бүтээлийн утга хоёр сэдэвт тодорхойлогддог бөгөөд амьдрал, үхэл, одоо, өнгөрсөн гээд байгалийн үзэгдлийг зүйрлэдэг юм. Тэрээр ' Үгээр илэрхийлэхийн аргагүй гоо сайхан, амар амгаланг урлагаар илэрхийлэн гаргадаг ' гэсэн байдаг.

Орчуулж бэлтгэсэн Эрдэнэбат Ариунгуа