Хайх

 
  • Сагс хоосон байна...
Norphei
 

Norphei

Паксмонголика калчерс ХХК–ний  танилцуулга

         Паксмонголика калчерс ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж 2017 оны 9 сард Норпэй Арт Галерейг, 2019 онд  Норпэй Арт дэлгүүрийг тус тус нээн уран зургийн үзэсгэлэн болон уран зураг, бэлэг дурсгалын худалдааны чиглэлээр ажиллаж байна.

         Паксмонголика калчерс ХХК-ний Норпэй Арт Галерей нь Бльюмон (BlueMon )төвийн 1-р давхарт байрладаг. Бид мэргэжлийн түвшинд бүрэн тоноглогдсон 545 м2 тохилог талбайд урлагт хайртай, түүнээс таашаал авч амьдралдаа өнгө нэмэхийг хүсдэг хүн бүхэнд уран зураг болон дүрслэх урлагийн бүхий л төрлөөр үзэсгэлэн, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, худалдан борлуулж байна.

            Манай галерейн үндсэн зорилго нь хүүхэд залуучууд болон нийт ард иргэдийг урлагийн мэдрэмжтэй болгон төлөвшүүлэх, гоо сайхан, ёс зүйн харилцаанд нь эерэгээр нөлөөлөх, орчин үеийн Монголын болон олон улсын дүрслэх урлагийг олон нийт, гадаадын аялагч нарт сурталчлан таниулах зорилгоор уран бүтээлийн хамтарсан болон бие даасан үзэсгэлэнг цувралаар олон нийтэд хүргэж байна. Мөн зураач, уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг гадаад орнуудад сурталчлан таниулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байна.   

            Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрлах Norphei Art галерей нь дулаан, тохилог, сэтгэл татам орчиндоо төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтойгоороо давуу талтай юм.