Хайх

 
  • Сагс хоосон байна...
О.Доржготов

О.Доржготов

Урлаг судлаач, зураач, багш бөгөөд эх орондоо төдийгүй Япон, БНХАУ, АНУ, Финлянд зэрэг улсад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ толилуулж байсан. Монгол зургийн уламжлалт арга барилаар зурсан бүтээлүүд нь өнгө, зохиомжийн шинэлэг шийдэлтэй ажээ. Үүний нэг илрэл нь өвөг дээдсээс заяаж үлдээсэн ариун дагшин эх нутгаа хайрлан хамгаалж, оюуны болон байгалийн хэмжээлшгүй их баялгаа ухаалгаар хүртэн амьдрахыг даяарчлалын эрин зууны элэг нэгт монголчууддаа уриалсан агуулгатай бүтээлүүд хийдэг. Мөн тэрээр Буддын шашин Монгол улсад үүсэж хөгжсөн цагаас эхлэлтэй сүм хийдийн барилгын зургийн судалгааны төсөл эхлүүлж он цагийн элэгдэл, нийгмийн ороо бусгаа байдлаас үүдэлтэйгээр гэмтэж сүйдсэн сүм хийдүүдийн ерөнхий төрхийг түүхийн судалгаан дээр үндэслэн зурж байна.