Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Насанцэнгэл

Б.Насанцэнгэл

Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн,  МУЭ-ийн гишvvн, зураач Баяржаргалын Насанцэнгэл нь хөрөг зургийн мастер гэгддэг цөөхөн уран бүтээлчдийн нэг. Тэрээр социализмын үеийн уриа лоозон, удирдагчдын хөргөөс эхлээд Төрийн ордон дахь гурван ч Ерөнхий сайдын хөргийг зурсан. "...Зарим хүн зургаа зарах дургүй гэдэг. Харин би зарж л орхидог. Миний бүтээл өөр хэн нэгний ивээл дор илүү хайрлагдаад байж байвал болох нь тэр. Бас надаас илүү бүтээл минь танигддаг байх л сайхан." хэмээн хэлсэн байдаг.