Хайх

 
  • Сагс хоосон байна...
Э.Билигт

Э.Билигт

Уран бүтээлчийн сэдэвт улс төр, өдөр тутмын амьдрал ороогүй. Оршихуйн утга учир, амьдрал, үхлийн нууц, цаг үе, үнэний талаар эргэлзэхийг хичээж эдгээр сэдвүүдийн талаарх өөрийн мэдрэмж, сэтгэгдлийг уран бүтээлээрээ харуулдаг.

Бага наснаасаа зөвхөн үзэг цаасаар зурах дуртай байсан тэрээр өөрийн зан чанар, хэв маягт хамгийн тохиромжтой техник болох график, хэвлэх урлагт дуртай байсан. Хэвлэх арга техникийг бусад хэрэгсэл, материалтай хольсон өөрийн өвөрмөц уран зургийн техникийг боловсруулсан. Дашрамд дурдахад хэвлэх техникээр графикийн ажил бүтээнэ гэдэг нь мод, төмөр, хулдаас зэргийн хатуу материалыг нарийн хурц үзүүртэй багажаар сийлж, сийлсэн бүтээлийнхээ дүрслэлийг хавтангаасаа үндсэн дардас болгон олон удаагийн нарийн давтамжаар буулган гаргаж авдагт байгаа юм.