Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Ирина С.Зайцева 1957 онд ОХУ-ын Москва хотод төрсөн. Москвагийн нэр хүндтэй Урлагийн дээд сургуульд номын зураг зурах чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.  Хүүхдийн хэд хэдэн номыг зурсны дараа Зайцева нь уран сайхны үзэл бодлоо илэрхийлэхэд уран баримал илүү өргөн хүрээг хамардаг болохыг олж мэдсэн.  Шаазан нь бусад керамик эдлэлээс ялгаатай нь нарийн ширхэгтэй тул энэ материалыг онцлон бүтээлээ туурвих болсон.  Тэрээр урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй хэд хэдэн өвөрмөц арга техникийг боловсруулсан нь түүний бүтээлч чадварт илүү сонирхолтой зүйл хийхэд нөлөөлсөн.  Түүний бүх бүтээлүүд нь өндөр галд тэсвэртэй шаазан, паалантай өнгө нь 18К эсвэл 24К алтны гялбаа зэргийг ашиглан бүтээгдсэн.

Орчуулж бэлтгэсэн Эрдэнэбат Ариунгуа

ArtyArtyArtyArtyArty