Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Хонгорзул

Б.Хонгорзул

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн гишvvн, Дvрслэх урлагийн дунд сургууль, Бээжин хотын Хятадын дvрслэх урлагийн Академийг монументаль чимэглэлийн чиглэлээр төгссөн бөгөөд ихэнх бүтээлүүд нь нарийн бичилт ихтэй, хөнгөн зөөлөн  өнгө аястай байдаг. Бүтээлүүдийн утга санаа нь ерөнхийдөө буддизмын философи агуулгатай, эх үрийн хүйн холбоо, хорвоод мэндлэх хүмүүний нандин дүрслэлийг байгалийн бэлгэдэл цэцэгтэй хослуулан уран тансаг илэрхийлдгээрээ онцлог уран бүтээлч билээ. Мөн Монголын түүхэн хатдын хөрөг бүтээлүүд нь олны анхаарлыг татдаг. Зураач "... Би реалист маягаар зурах дуртай. Гэхдээ бас хүнд юм бодогдуулахуйц утга учиртай байвал зүгээр гэж боддог. ...Бодож хөдөлмөр шингээж хийсэн бүтээлийг минь хүн харж ойлгоод сэтгэлийн таашаал авч, бас үнэлээд авах сайхан." гэж хэлжээ.