Хайх

 
  • Сагс хоосон байна...
С.Пүрэвхүү

С.Пүрэвхүү

БНХАУ, Австри, ОХУ-д улсад зохиогдсон олон улсын болон дотоодын үзэсгэлэн, наадмуудад амжилттай оролцсон. Монголын нэлээдгүй олон уран сайхны кинонд ерөнхий болон туслах зураачаар ажиллаж байсан. Тэрээр реалист бүтээлүүддээ цэцэгс, байгаль, түүхэн гэсэн сэдвүүдийг голчлон барьж улам баялаг болгон туурвидаг. 

Уран бүтээлчийн сүүлийн үеийн бүтээлүүдээс харахад бүтээлийг үзэж байгаа хүнд гэгээлэг, хөнгөн, сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлэхүйц импрессионист чиглэлийн бүтээлүүд түлхүү байна. Эдгээр мэдрэмжийг түүний цувралаар туурвиж буй бүтээлүүд болох Улаанбаатар хотын түүхэн үүсэл хөгжлөөс аваад өнөөдрийг хүртэл анх баригдсан байрандаа оршиж буй барилга байгууламжуудын архитекторын сэтгэл хөдөлгөм шийдэл, хотын өнгө төрхөд өнөө ч өнгө нэмж буйг уран бүтээлч илүү тодотгон бидний нүд, сэтгэлд уран зураг болгон сайхан дурсамж үлдээж өгч байгаа нь туйлын гайхамшигтай билээ.