Хайх

 
  • Сагс хоосон байна...
Т. Бадамжунай

Т. Бадамжунай

МУСТА, МУЭ-ийн гишүүн зураач Т. Бадамжунай нь 1977 онд ДУДС-ийн уран зургийн анги, 1988 онд УБИС- ийн уран зургийн ангийг тус тус зураач мэргэжлээр төгссөн.  2003 онд МУБИС-д урлаг судлалын магистр цол хамгаалсан. Уран бүтээлч нь 2000 оноос эх орныхоо бүх аймгуудын нутгаар аялж зурсан судалбар, судалгаан дээрээ үндэслэж монгол хүн бүрийн зүрхэнд, нүдэнд, сэтгэлд хоногшсон монголын говь, тал, хангайн байгалийн үзэсгэлэн хязгааргүй уудам орон зай, нар агаар, монгол ахуй, аж байдлыг уран бүтээлдээ шингээн туурвидаг онцлогтой. Сүүлийн үед томоохон хэмжээний түүхэн сэдэвт бүтээлүүд дээр ажиллаж байна. Зураач... “Би Монголын алтан үеийн том мастерууд С.Дондог, Г.Одон, Б.Пүрэвсүх нарын урланд суралцсан болохоор реалист чиглэлдээ  үнэнч байх дуртай” гэж хэлсэн байдаг.