Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Орхон

Н.Орхон

МУСГЗ хөрөг зургийн мастер тэрээр уран зургийн жанрт “Хөрөг” гэдэг маш сонирхолтой зураачийн ур чадвар, авьяас билгийг хөгжүүлж, сэтгэл оюуныг нь тэлж өгдөг энэхүү төрөлд манлайлагчдын нэг юм. Хөрөг зураг зурна гэдэг цаг наргүй натур зурахаас авахуулаад хүний нүүр царайн өөрчлөлт, хувьсал хийгээд анатомийн судалгаа, инээж баясах, уурлаж уцаарлах, гуньж гутрах, бодлогширох зэрэг хүний сэтгэлийн дотоод ертөнцийн хувьсалаа дагаад нүд, хамар, чих гээд эд хэсэг бүрийн өөрчлөлт зэрэг асар их судалгааны ажиглалтыг бүрдүүлэх үндэслэлтэй, харандаа, ус, бэх, тосон будгийн хэдэн арван судалбар ноорог зурсан явцаас аяндаа гарт, нүдэнд хоногшдог жишээг дэлхийн агуу зураач Рембрандт Ван Рейн, Ван Дейк, Веласкес, Пауль Рубенс, И.Е.Репин нарын алдартнуудын амьдрал түүх бэлхнээ нотолдог билээ.