Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Их Британийн зураач Лаура Эллен Бэкон 15 гаруй жилийн турш сүлжмэлийн урлалтай холбоотой ажиллаж бургас болон бусад байгалийн материал, техникийг ашиглан томоохон хэмжээний хот суурин газрын болон дотоод засал чимэглэлийн инисталяц баримлуудыг бүтээн туурвиж байгаа. Газрын урлагаас гар урлал, уран баримлаас хэрэглээний урлаг хүртэл Лаурагийн бүтээлүүд янз бүрийн хил хязгаарт хүрдэг. Энэ нь уран баримлын цэцэрлэгт хүрээлэн, корпорацын дотоод орон зай эсвэл хувийн цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг олон янзын орчинд зориулагдан бүтээгдсэн. Түүний бүтээлүүд нь сэтгэл татам мөн тайван дотно байдлыг мэдрүүлдэг.

Arty

 Дербиширт төрсөн архитектурч Эллен Бэкон бол модчины ач охин юм. Эллен Бэкон өвөөгийнхөө түүнд өгсөн модыг ашиглан 11-с 18н нас хүртлээ хоёр давхар модон байшин барьжээ. Тэрээр үүнийг "бүтээлч галзуурал" гэж тодорхойлж, түүний амьдралын хамгийн бүтээлч үеүдийн нэг гэж тооцдог. Эллен Бэкон Дербигийн их сургуульд хэрэглээний урлагийн чиглэлээр суралцаж, керамик, металл зэрэг янз бүрийн материалыг судалжээ. Түүний багш нар нь бургастай  ажиллаж болохыг зөвшөөрсний дараа тэрээр модон байшинг санагдуулам энэхүү  бүтээлүүддээ хүсэл тэмүүлэлтэйгээр урлаж эхэлсэн юм.Arty

 Эллен Бэкон нэг удаад хоёр саваа бургасаар бүтээлээ эхэлдэг бөгөөд нэг л мэдэхэд түүний гараас асар том бүтээл бий болчихсон байдаг. 

Arty

 Их Британид Эллен Бэконы бүтээлүүд нь хувийн, бизнесийн болон олон нийтийн газар гэх мэт өргөн цар хүрээтэй тархсан бөгөөд Chatsworth, Somerset House, New Art Center, Saatchi Gallery зэрэг газруудад байдаг. Мөн Sotheby's, Jerwood Space, COLLECT, Bloomberg зэрэг байгууллагуудын арга хэмжээнд оролцсон. Country Life, Wall Street Journal, Financial Times зэрэг хэвлэлүүд түүний ажлын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.

https://www.instagram.com/lauraellenbacon/

https://twitter.com/LauraEllenBacon

Орчуулж бэлтгэсэн Эрдэнэбат Ариунгуа 

Arty