Хайх

 
  • Сагс хоосон байна...
С.Базарваань

С.Базарваань

МУСТА, МУЭ-ийн гишүүн, зураач Самбуугийн Базарваань  ДУДэС-ийг төгсөнөөсөө хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж яваа залуу, авъяаслаг зураач. Уран зургийн хүрээнийхэн түүнийг мориний зураач гэдгээр нь сайн мэднэ. "Би бага байхаасаа морь зурсан. Хурдан хүлэг унаж өссөн. Тэгэхээр морины тухай бодол цусанд маань байдаг.  Хонь хариулахдаа унадаг байсан хээр морио би анх зурсан. Хэдэн удаа зурснаа санадаггүй. Дэл сүүлнээс нь эхлээд зурна. Хүмүүс сайн уран бүтээлч болох нь сайн зураад бай гээд л намайг урмаар тэтгэнэ. Энэ бүхэн намайг уран зургийн амьдралд хөтөлсөн гэж боддог. Морь зурж байгаа ч гэсэн морьдын дүрсээр хэлэх гэсэн санаагаа илэрхийлдэг". Морьдоос гадна байгалийг зурах дуртай.