Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Амгаланбаатар

Н.Амгаланбаатар

        Соёлын тэргүүний ажилтан, зураач Нямх овогтой Амгаланбаатар нь уран бүтээлийн арвин туршлага, урын сан дахь гайхалтай бүтээлүүдээрээ өнөө цагийн шилдэг зураачдын нэгд тооцогддог, уран зургийн төрлөөс гадна зураасан зураг, шилэн зураг, керамикийн төрлөөр бүтээлээ хийдэг уран бүтээлч юм. Түүний урын санд томоохонд тооцогдох бүтээлийн тоонд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт зориулан хийсэн 7,2 метрийн өндөртэй, нийт урт нь 36 метр хэмжээ бүхий “Их монгол улс-Эзэнт гүрэн”, “Монгол угсаатны төрт улсууд” гэсэн шилэн зургийн хоёр бүтээл ордог байна.

Түүний намтар түүхээс товч сийрүүлбэл, 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 1971-1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Ардын зураач Л.Гаваагийн удирдсан ангид уран зураач мэргэжлээр төгсчээ.

1975-1981 онуудад Москва хотод Суриковын нэрэмжит уран зургийн Академийг Оросын ардын зураач  М.Савастюкийн урланд зураасан зургийн мэргэжлээр төгссөн байна.