Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Соёлмаа

Д.Соёлмаа

Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн шагналт орчин үеийн Монголын дүрслэх урлагийн чадварлаг уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл юм.  Уран зургийн үндсэн аргуудаар ажиллахаас гадна тэрээр удмын зээг хийх урыг өвлөн авсантай холбоотойгоор зээгт наамал, торгон зургийн арга техникүүдийг ашиглан олон төрлийн шинэлэг бүтээлүүдийг туурвидаг. Бүтээлүүдээс нь амар амгалан, тайвшралыг мэдрэх бөгөөд эгэл жирийн аж төрж буй хүмүүнийг дотоод ертөнц мэдрэмждээ хэрхэн оршдогийг харж болно.

2006 онд "Шангри-Ла руу чиглэсэн хаалганууд: Буддын шашинт Монголын шилдэг бүтээлүүд” нэртэй үзэсгэлэнд  зориулан АНУ-ын Атланта хотын Оглеторпийн их сургуулийн дүрслэх урлагийн музейд "Зочин уран бүтээлч”-ээр уригдаж шинэ бүтээлүүд туурвижээ.

Түүний бүтээлүүдийг урлаг судлаач, куратор, дэд профессор Др. Цүлтэмийн Уранчимэг Буддын болон орчин үеийн урлагийн хүрээнд дүн шинжилгээ хийж судалсан түүхтэй. Дан ялангуяа, Буддын шашин, бурхад болон бясалгалын талаар гүн ойлголттой хүндэтгэлтэй ханддаг ч, бурхан бүтээх тиг жаягийг нэг бүрчлэн дагадаггүй онцлогтой хэмээн үнэлжээ. Түүний дүгнэлтээр бол Соёлмаагийн буддын шашны зан үйл, дакинигийн дүрслэлийг Буддын дүрслэх урлагийн мастеруудын тогтоосон гоо сайхны шалгууруудаас ангид жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр төрхөөр дамжуулан илэрхийлснээр тэднийг хүмүүн мэт болгосон байна.  Бичвэрийг Др. Ц.Цэндпүрэв