Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ц.Баттөр

Ц.Баттөр

МУСТА, МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Баттөр нь Дүрслэх урлагийн академид 11 дэх жилдээ багшилж байгаа авъяаслаг, залуу уран бүтээлч. Тэрээр монгол зургийн зүмбэрлэх аргыг орчин үеийн уран зургийн техниктэй хослуулан өвөрмөц арга барилаар бүтээлээ зурдаг. Ийм арга техник ашигладаг зураач одоогоор түүнээс өөр байхгүй. 2017 онд "Хүннү гоо" бүтээл нь уран зургийн оны шилдэг бүтээл, 2018 онд "Хар цас" бүтээл нь дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлээр тус тус шалгарч байснаас гадна ОХУ-ын Иркутск хотод зохион байгуулагдсан “Евроази-Арт” уран бүтээлч багш нарын олон улсын үзэсгэлэнгээс реалист зургийн төрөлд тэргүүн байрын шагнал хүртэж байсан.  

"...Харанхуй дундаас гэрэлтэх, бараан бүрэнхий өнгөөр би зурах дуртай.

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршмуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй…"