Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Батнасан

Д.Батнасан

Олон улсын усан будгийн нийгэмлэгийн гишүүн, олон улсын мастер зураач, урлаг судлаач Даваасамбуугийн Батнасан нь эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг. Түүний бүтээлүүдэд усан будгийн бүтээлүүд нь ноёлох боловч цөөнгүй тосон будаг, бэхээр зурсан зургууд бий. Олон улсын усан будгийн нийгэмлэгээс зохион байгуулдаг “Дэлхийн усан будгийн биенналь"-ийн дэлхийн шилдэг 50 мастер зураачийн нэгт тооцогддог.                                                                   “Усан будгийн бүтээл яг л яруу найраг шиг. Тухайн зураач хүний сэтгэл хөдлөлөөр маш хурдан гарна. Харин тосон будаг нь роман, үргэлжилсэн үгийн зохиол шиг удаан нухаж, олон үйл явдлыг дарааллан оруулах боломжтой”