Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

2020 оны 12 сард куратор Кирша Каечеле Австралийн MONA музейд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Ladies lounge инстоляцийг дэлгэсэн. Энд бүсгүйчүүд Пикассо, Сидни Нолан зэрэг уран бүтээлчдийн музейн хамгийн сор бүтээлүүдийг таашаан үзэнгээ оргилуун дарсаар үйлчлүүлэх боломжтой байж. Харин 2023 оны 4 сард музейн үзэгч Жейсон Лау Музейн тасалбарын төлбөрийг бүрэн төлсөн боловч эрэгтэй үзэгч гэдгээрээ уг инстоляцийг үзэх боломжгүй, түүнийг оруулаагүй тул тэрээр ялгаварлан гадуурхалт, тэгш эрх зөрчигдөж байгаа талаар шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх уг инстоляцийг ялгаварлан гадуурхалтын хэлбэр гэж үзэн 28 хоногийн дотор бүх иргэдэд нээлттэй болгох шаардлагыг музейд хүргүүлсэн. Гэвч куратор Кирша Каечеле эрэгтэй үзэгч орохыг зөвшөөрөхөөс илүүтэй Ladies Lounge-ийг хаахад хүрсэн тул тэрээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа бие засах өрөөг тохижуулан Пикассогийн сор бүтээлүүдээ байршуулсан байна. Ladies Lounge нь 1965 онд Австралийн түүхэндээ анх удаа эмэгтэй хүн улсын уушийн газарт үйлчлүүлэх эрхтэй болж байсан үйл явдлаас сэдэвлэсэн байна.

 

Эх сүрвалж: artnews.com cnn.com