Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Урлагийн бүтээл тэр тусмаа уран зураг нь биет хөрөнгө болохын хувьд инфляцад өртөхгүй байх эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид өндөр үнэ бүхий үнэт бүтээлүүдээс гадна өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн уран бүтээлүүдээс худалдан авч хөрөнгө оруулалтын багцаа солонгоруулж байна. Ингэснээр нэг бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлаа багасгаж болзошгүй эрсдэлээс сэргийлж байгаа үйл ажиллагаа юм.

                Arty

Гэрэл зургийн эх сурвалж: arty.mn

Уран зураг нь уламжлалт хөрөнгө оруулалт болох хувьцаа, бондтой харьцуулахад зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалан үнэ нь өсөх, буурах эрсдэлгүй тул цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь тогтмол өсдөг хөрөнгө юм. Үүнийг бид өнгөрсөн цар тахлын үеийн үйл явдлаар нотолж болох юм. Цар тахлын нөлөөгөөр хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ буурч байхад урлагийн зах зээлийн үнэлгээ тогтвортой өсөж дуудлага худалдааны онлайн хэлбэр идэвхжиж байсан.

 

Arty

 

Графикийн эх сурвалж: caia.org

Уран зураг нь хэдийгээр ирээдүйд орлого, ашиг олох боломжтой хөрөнгө боловч үүнээс гадна оюундаа оруулж буй хөрөнгө оруулалт болохын хувьд бид үр удам, хойч үедээ үлдээж буй үнэт өв юм. Тиймээс бид дараагийн нийлэлдээ уран зурагт анх удаа хөрөнгө оруулахдаа юуг анхаарах, хаанаас эхлэх тухай хүргэх болно.

Урлаг таны амьдралд өнгө нэмнэ.