Хайх

 
  • Сагс хоосон байна...
Алхаж буй хүмүүс

                                                                     “Алхаж буй хүмүүс”                         

          Энэхэн замбуу тив, дэлхийн хүмүүсийн уг гарвал, язгуур эс нь эрт үедээ нэг ажээ. Миний бие тэр нэгэн язгуур эс нь Монгол нутагт үүсжээ хэмээн муйхарлаж, бүх ертөнцийн хүмүүс Монголын энэхэн говь нутгаас тал тал тийш нүүн идээшиж дэлхийг бүрхсэн. Хэрэв тийм бол..? Тухайн очсон газрын цаг ууртай зохицон уусаж хүмүүний бие галбир, өнгө зүс нь өөрчлөгджээ. Ингэж өөрчлөгдсөөр хүн төрөлхтний дээд өвөг болох хар арьстан, хүрэн арьстан, бор арьстан, хул арьстан, шар арьстан, улбар арьстан, ягаан арьстан, хөх арьстан, зэвхий арьстан, цоохор арьстан, алаг арьстан, цагаан арьстан зэрэг 12 арьстан үүсжээ. Ил бүтээлдээ уул толгодыг дамжин алхалж буй хүмүүсийн дүрээр энэ арван хоёр арьстан буюу дэлхийн бүх хүмүүсийг дүрслэхийг зорилоо. Хүн төрөлхтөн нэгэн язгуур эсээс Монгол нутагт үүссэн юм бол үүслийн эд эсээ биедээ агуулах учиртай бус уу. Тиймээс алхаж буй хүмүүсийг эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан зангилаа бичгийг ашиглан бүтээв. Хүмүүнийг ерөнхийд нь харвал нэгэн насаа морины нуруунд давхиж галбиржсан Монгол хүний дүр бүхий харагдах ч уншиж болох зангилаа бичиг юм. Бүтээлийн тэргүүнд хааны зарлиг,  нэгийн тоо зэргийг илэрхийлэх тэнгэр оторгүйг билэгдэх наран тамга зангилаа, түүний араас МОНГОЛ хэмээх үгийг үсэгчлэн бичив. Утгачилбал тэнгэр заяат монгол хүмүүн гэх утгат.

           Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад олон төрлийн бичиг, үсгийг зохиож хэрэглэж ирсэн. Тэдгээр бичгүүдийн нэг бол зангилаа бичиг юм. Энэ бичгийг өөр өөрийн хэл соёлд зохицуулан зохиож хэрэглэдэг байсан улс үндэстнүүдийн мөр мэр сэр бий. Ил бичгийг хөх толбоны нутаг дэвсгэрт нууц мэдээ дамнуулах, тагнуул туршуулын бичиг болгож хэрэглэж байсан гэх үлгэр домог, хууч яриа байх ч хэрхэн яаж бичиж, хэрхэн унших тухай тодорхой баримт байдаггүйгээс өдгөө мартагджээ. Гэвч мөрийг мөшгөвөөс хоосонгүй. Онгод тэнгэр, өвгөдийн өртөөлснөөр уг бичгийг сэргээсэн болно.  Тухайн цагт зангилаа бичгийг тэр бүр хүн уншиж бичээд байдаггүй байсан ба ихэвчлэн илч, өртөөчид, ноёд сайдууд  хэрэглэдэг байснаас “өртөөчийн зангилаа” гэж нэрлэх болж. Уг бичгээр үсэгчлэн бичдэгээс гадна үйл явдлыг хураангуйлан зангидаж болдог сонирхолтой бичгийн төрөл юм.

 

Мэдээллийн эх сурвалжийг “Гэрлийн өргөө” ТББ.


- Б.Содномдаржаа

Алхаж буй хүмүүс, 2022

Б.Содномдаржаа , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Холимог техник

Материал:

Бусад

Агуулга:

SKU:

SD132/022-00
 
 
Захиалах



 
Б.Содномдаржаа
Бүтээлүүд

Бусад бүтээл