Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Уран зургийн цахим худалдааны вебсайт www.arty.mn–ний нээлтийг тохиолдуулан зарласан “АМЬДРАЛЫН ӨНГӨ” уран бүтээлийн уралдаанд МОНГОЛ ЗУРАГ болон УРАН ЗУРАГ төрлүүдэд нийт 39 бүтээл ирж дүнгээ гаргалаа.

Шүүгч нарын бүрэлдэхүүн:

1. Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, Дүрслэх Урлагийн Академийн уран зургийн профессор Г.Лхагвасүрэн

2. Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, МУБИС-ийн ДУТС–ийн ахлах багш Д.Булгантуяа

3. www.arty.mn-ний гэрээт зөвлөх, БНХАУ-ын Урлагийн Академийн Магистр, зураач Б.Алтантовч

Тэргүүн байр:

УРАН ЗУРАГ төрөлд Дүрслэх урлагийн академийн Уран зургийн 4-р курсын оюутан Ө.Насанжаргал “Heart Breath” бүтээл

МОНГОЛ ЗУРАГ төрөлд Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн 3-р курсын оюутан О.Хүсэлзаяа “Хос уянга” бүтээл

тус тус шалгарч Өргөмжлөл, 500,000 төгрөгийн мөнгөн шагнал болон www.arty.mn–ээр өөрийн уран бүтээлийг борлуулах эрхээр тус тус шагнагдаж байна.

Уралдааны удирдамжийн дагуу зөвхөн тэргүүн байр шалгаруулахаар байсан боловч зохион байгуулагчдын зүгээс тусгай байранд 3 бүтээлийг шалгарууллаа.

Тусгай байр:

УРАН ЗУРАГ төрөлд

Дүрслэх урлагийн академийн Уран зургийн ангийн 4-р курсын оюутан Ц.Билгүүн-Очир “Метаморфоз” бүтээл

Монгол улсын боловсролын их сургууль, Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн 4-р курсын оюутан Б.Баасанбат “Гэртээ харих зам ба Амьдралын өнгө” бүтээл

МОНГОЛ ЗУРАГ төрөлд Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн 3-р курсын оюутан Х.Бат-Орших “Үргэлж хэвийн” бүтээл тус тус шалгарч “Шилдэг таван бүтээл”-ийн тоонд багтсанаар Өргөмжлөл, 100,000 төгрөгийн мөнгөн шагнал болон www.arty.mn–ээр өөрийн уран бүтээлийг борлуулах эрхээр тус тус шагнагдаж байна.

Шилдгээр шалгарсан оюутнууддаа баяр хүргэе !

Өөрийн сэтгэл зүрх, цаг заваа гарган уралдаанд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрт материалын нөхөн олговорт 25,000 төгрөг олгох бөгөөд бүх оролцогчидтой эргэн холбогдох болно.