Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Алтантовч

Б.Алтантовч

Залуу уран бүтээлч Б.Алтантовч нь БНХАУ-д магистрын зэрэг хамгаалаад ирсэн бөгөөд уран бүтээлээ уулан хээ, торон нэхээс (web)-ийг хослуулан дүрсэлдгээрээ онцлог. Тухайлбал, эцэг хүнийг уултай зүйрлэн уулан хээгээр тэмдэглэсэн бол давтагдашгүй боловч дуусашгүй хэм хэмнэлийг дүрслэхдээ хотын газрын зураг, тэмдэглэгээ мэт торон сүлжээ буюу бидний нүдэнд үл үзэгдэх ч оршин буй цахим ертөнцийг бүтээжээ. Тэрээр тасралтгүй хөгжиж буй хотжилт, түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, байгаль орчны талаарх тэмдэглэл, хүрээлэн буй орчинтойгоо хувьсан өөрчлөгдөж байгаа дүр төрх, соёл иргэншил хоорондын нарийн холбоосыг уран зургаар илэрхийлдэг.