Хайх

 
  • Сагс хоосон байна...
Г.Гэрэлхүү

Г.Гэрэлхүү

Орчин үеийн дүрслэх урлагийн контемпорари чиг хандлагыг монгол зургийн арга техниктэй хослуулсан оюун санааны бүтээл туурвидгаараа онцлог уран бүтээлч юм. Бүтээлүүддээ эртний баатруудыг олноор нь дүрсэлж нэгэн нөлөөд орчихсон түүнээсээ гарч чадах ухамсаргүй болсон мэт харагдах нь орчин цагийн хүмүүс их хэмжээний мэдээлэл дунд өөрийгөө анзаарах сөхөөгүй мэдрэмжээ  гээх болсныг ойлгуулах мэт.  Ялангуяа робот, машин техникүүдийг сөрж яваа морьтон баатрууд түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Уламжлал ба эсрэгцэл, багтарсан нийгэм, төөрөлдсөн үеийнхнийг дүрсэлдэг ч их реалистик хүн. Бүтээлүүддээ хүмүүс хоорондын болон өөрөө өөртэйгөө хийх тэмцлийн талаар тусгахдаа эрүүл сэтгэлгээнд тулгуурлан, судалгаанд суурилан урлан бүтээдэг. Түүний нүсэр хэмжээтэй хэр нь нарийн зураглал бүхий эрч хүчээр дүүрэн бүтээлүүд эхлээд эх орондоо, дараа нь олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж эхэлжээ