Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Нямхүү

Б.Нямхүү

ДУКоллеж, ДУДэС төгсч, ШУТИС-д график дизайн мэргэжлээр магистр, СУИС-ийн Урлаг судлалын докторантаар суралцан төгссөн. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Хөдөлмөрийн Хүндэт Медаль, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн тэргүүний ажилтан зэрэг шагналт “Монгол зураг” нийгэмлэгийг үүсгэн санаачилж, тус нийгэмлэгийн тэргүүн, СУИС-ийн ДДУС-д багшаар ажиллаж, улс орныхоо урлагийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж байгаа цуцашгүй хөдөлмөрч уран бүтээлч юм. Тэрээр  Монгол улсын сан хөмрөгт урлагийн бүтээл шалгаруулах “Оны шилдэг” үзэсгэлэнгийн “Уран зургийн галерей”–н нэрэмжит оны шилдэг бүтээлийн цом хүртэж, олон арван тайз дэлгэцийн уран бүтээлийн зураач, зохион байгуулагчаар ажиллан уран бүтээлийн сан хөмрөгөө арвижуулсаар байна.