Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Уран зургийг хананд байршуулах бас нэгэн чухал хүчин зүйл бол гэрэл юм.

Уран зургаа сайхан харагдуулахаар  өлгөхийг хүсч байгаа ч цонхоор орж ирэх хурц гэрэл нь гялбуулаад сайн харах боломжгүй болгодог мөн нарны шууд тусгалтай хананд байршуулах нь уран зургийн өнгө болон насжилтанд сөрөг нөлөөтэй

Arty

Багц юмуу тодорхой зураг дээр анхаарал төвлөрүүлэхэд чиглэсэн хурц биш тусгалтай гэрэлтүүлэг эсвэл чийдэнг зайнаас тусгаж болно.Хэрвээ гэрэлтүүлэг хийж байгаа  бол тэдгээр нь зургийг тодотгож байгаа эсэхийг шалгаарай. Мөн шилнээс тусгал үүсгэхгүй байхад анхаараарай. Зориулалтын гэрэл ойдоггүй шил  олж хийж чадвал бүр сайн. Энэ нь тусгалыг багасгаж, нартай өдөр эсвэл хурц гэрлийн дор зургийг илүү тод харах боломжийг олгодог. Сул тал нь өнгийг бага зэрэг өөрчилж, маш нарийн ширийн зүйлсийг далдалж болох юм.

Arty

Анхаарал сарниулах зүйлээс зайлсхий

Эхэндээ хоосон ханыг харахад цэвэр орон зай л харагдана. Дахин харвал ханын цаасны эрээлжилсэн зураг, нэг талдаа халаагч, гэрлийн унтраалга, агааржуулагч  болон бусад олон зүйлийг харж болно. Эдгээрийн аль нэг нь таны чадварлаг байрлуулсан зургаас үзэгчийн харааг татах эсвэл бүхэл бүтэн зохиомжийг тэнцвэргүй болгож болзошгүй юм.  Буйдан эсвэл ширээний дээд хэсгээс зургийн доод хэсэг хүртэл ойролцоогоор 20 см зайд байрлуулах нь тохиромжтой байдаг. Хэрэв тавилгагүй ханан дээр байрлуулж байгаа бол харааны  түвшний стандартын хэмжээгээр байрлуулна.

Эх сурвалж:https://www.ballarddesigns.com/howtodecorate/2012/02/how-to-hang-wall-decor-101-2/

Arty