Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

​​​​Уран зургийн галерейн стандартын дагуу урлагийн бүтээлийг хүний харааны түвшинд өлгөх бөгөөд зургийн төвийг шалнаас ойролцоогоор 145-165 см -ийн зайтай байрлуулахад тохиромжтой байдаг. Энэ нь дундаж өндөртэй хүн, 2.4 метр өндөртэй өрөөнд уран бүтээлийг үзэж байгаагаар тооцсон болно.

  • Хүүхдийн өрөөний зургийг тэдний харааны түвшинд тохируулан доош өлгөнө.
  • Багцлан өлгөсөн зургийг нэг гэж үзэх ёстой тул багцын төвийг харааны түвшний цэг гэж аваарай.
  • Та юу өлгөх, хаана өлгөх нь уран бүтээлийн төрлөөс хамаарна. Уран зураг болон хэвлэсэн зураг нь ихэвчлэн ойроос харахад хамгийн сайн нарийн ширийн зүйлийг агуулдаг тул том ширээ эсвэл тавилгын арын хананд өлгөх нь ухаалаг хэрэг биш юм.Arty

Харин абстракт уран зураг бол алсаас хамгийн сайн ойлгогддог тул үзэгчид ухарч зайнаас харж, таашаал авах боломжтой хананд өлгөх хэрэгтэй.

Зургийг өлгөн байрлуулахдаа "тэнцвэр", "харьцаа" - г голлон анхаардаг. Хүний харц аливаа зүйлийг харахад байгалиасаа ямар нэгэн онцгой зүйлд татагддаг. Жишээ нь: хэрэв та нэг буландаа хар толботой хоосон цагаан цаасыг харвал өөрийн эрхгүй хаана анхаарлаа төвлөрүүлэх вэ? Булан дахь толбон дээр. Ханан дээр зураг байрлуулахад энэхүү зарчим нь адил юм. Ер бусын эсвэл тэгш хэмийг алдагдуулсан аливаа зүйл үзэгчдийн анхаарлыг татаж байдаг.

Arty

 

  • Жижиг зургуудын дунд том зураг эсвэл хар цагаан өнгийн зураг байж болно. Ийм сонголт хийх нь буруу сонголт биш харин ч сонирхолтой үр дүнд хүрэхийн тулд үүнийг ашиглаж болно. Үнэн хэрэгтээ хэмжээ, өнгөний тэнцвэр эсвэл харьцааг өөрчилснөөр таны урлагийн цуглуулгыг сонирхох үзэгчдийн анхаарлыг татаж чадна.

Зургийг багцлан өлгөхийн үр нөлөө:

Хангалттай том талбайтай хананд уран зургийг байрлуулахад хүссэнээрээ сонирхолтойгоор өлгөж болох  боловч энэ зайг хэрхэн ашиглах дээр анхаарах нь чухал юм.

Ганц жижиг зураг том хоосон ханан дээр үл анзаарагдах бол, харин том хэмжээтэй уран зураг нь жижиг хананд орон зай дутагдах мэт хавчигдмал тухгүй байна. Зургийн эргэн тойронд булан тохой, тавилга зэрэгт анхаарал сарниулахгүйгээр үзэгчийн анхаарлыг татахуйц хангалттай зай бий болгох нь уг уран бүтээлийн агуулгыг тодруулах нэгэн нууц юм.  Ганц зураг том ханан дээр хэт жижигдэж харагдаж байгаа бол багцлан байрлуулах нь харахад тааламжтайгаас гадна, ер бусын аялал хийх мэт сонирхолтой болгож өгөх тустай.  

Arty

Тэгш өнцөгт  хэлбэрээр багцлах:       Энэ нь хамгийн энгийн зүйл бөгөөд бүлэг нь тэгш хэмтэй хэлбэрийг бий болгож, хэвтээ ба босоо шугамыг цэвэрхэн байлгахад оршино. Зургийн хоорондох зайг 5-аас 10 см тогтмол байлгавал загварлаг, сэтгэл татам харагдах бөгөөд, бүх зургууд ижил хэмжээтэй, ижил хэлбэртэй, хүрээний өнгө нь нийтлэг байвал сайн. Ингэж байрлуулсан зурагнууд сайхан харагдана.

Галерейн хэв маягаар багцлах:          Хэрэв зурагнууд ижил хэмжээтэй биш бол галерейн хэв маяг тохиромжтой. Энэ нь тэдгээрийг геометрийн бус хэв маягаар, том, жижиг хольсон мэт санамсаргүй байдлаар, тодорхой хил хязгааргүйгээр өлгөх явдал юм. Хамгийн сайнаар зохиомжлон тэнцвэрийг олохын тулд, том зургуудыг голд нь байрлуулж, тэдгээрийн эргэн тойронд жижиг зургуудыг байрлуулахад эвтэйхэн байна.

Мозайк хэлбэрээр багцлах:

Энэ нь маш үр дүнтэй байж болох ч зөв байрлуулахад удаан хугацаа шаардагдана. Зорилго нь: гадна талын ерөнхий хүрээ нь тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин, дугуй хүрээ үүсгэх байдлаар янз бүрийн хэмжээтэй зургуудыг байрлуулах явдал юм.

Хэдийгээр дээр дурдсан багцлах аргууд нийтлэг боловч таны өөрийн сонголтод хязгаарлалт байхгүй бөгөөд тэнцвэрийн хуулийг хадгалаарай. Энэ нь таны онцгойлон тодруулах гэсэн хэсэг биш л бол үзэгчийн анхаарлыг илүү тод эсвэл том зургаар анхаарлыг сарниулахаас сэргийлэх зорилготой юм. Зарим хүмүүс багц зургийн  доод хэсэгт том зургуудыг байрлуулахыг илүүд үздэг бол зарим нь дээд талд байрлуулахыг илүүд үздэг. Та сэтгэлдээ нийцүүлэн сонгоорой.

Эх сурвалж:https://www.ballarddesigns.com/howtodecorate/2012/02/how-to-hang-wall-decor-101-2/

Arty