Хайх

 
  • Сагс хоосон байна...
Г.Сэр-Од

Г.Сэр-Од

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлийн тэргүүн тэрээр уран зургийн арга барилыг орчин үеийн арга технологитой хослуулсан  бүтээлээ туурвидаг.  Бүтээлүүд нь ихэвчлэн туулсан амьдралын дурсамж, зөн совин дотоод мэдрэмжийн илэрхийлэлийг тусган харуулдаг.

Гадаад дотоодын олон үзэсгэлэнд оролцсонооос дурдвал Хятад улс “Бээжин Олон Улсын Биеналь”, Солонгос улс Тегү хот олон улсын Арт Фестиваль, Узбекистан, Самарканд хотод олон улсын Арт Пленэр-т Монгол улсаа төлөөлөн оролцсон.