Хайх

 
  • Сагс хоосон байна...
Т.Нямтогтох

Т.Нямтогтох

Үйлдвэрлэл Урлалын Коллеж, СУИС -ын харьяа  Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг тус тус төгссөн, абстракт уран зургийн төрлөөр хүчээ сорьж  буй  уран бүтээлч.  Хийсвэрлэн бичих өнгө будгийн давтамжит давалгаан дундаас байгалийн баян тансаг өнгө болон гоо сайхныг олж харах нь сонирхолтой.  Түүний бүтээлүүд зоригтойгоор зузаан бичих аргыг сонгон тосон будгийн дуусашгүй баялаг амтыг эрэн хайж, зүрхнээс урсан гарах өнгийн солонгыг зотон дээр буулган, түүн дундаас хүндлэн дээдэлдэг байгаль ээжийн дүр, хүлэг морь, амгалан идээшлэх тэмээн сүрэг тодрон, нутгаа санан гэгэлзэх сэтгэлийн зэрэглээг санагдуулна.