Хайх

 
  • Сагс хоосон байна...
Дарь эхийн домог

   Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж, хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчихээд нөхөртөө уурлаж,  хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.

   Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,

- Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр,
- Үгүй, саяхан нэг хар халзан туулай тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн нүүр хар халзан туулай болон харагдаж, хазгай уншсан тарнийн хүчээр доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ.

   Дарь эхийн тарни бол хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэгч 21 дарь эхийн тарнийн хураангуй зүрхэн тарни юм. Үр хүүхдийг гэнэтийн аюул ослоос хамгаалдаг шидтэй.

УМ ДААРИЙ ДҮД ДААРИЙ ДҮҮРИЙ ДҮҮРИЙ СУУХАА


- Б.Хонгорзул

Дарь эхийн домог

Б.Хонгорзул , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

HZ76/022-17
Үнэ: 7,500,000 ₮
 
Захиалах



 
Б.Хонгорзул
Бүтээлүүд