Хайх

 
  • Сагс хоосон байна...
Мандал

        Бадам цэцэг нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний билгэдэл байсаар иржээ.

        Бадам цэцгийн дэлбээ навч нь хир тоос өөртөө үл халдаах чадвартай нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд Бурхан багш,  энэ цэцэгний навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдолгоог, гэгээрсэн төрөлхтөний хорвоогийн дур хорхойсол, буртаг огтхон ч үл автан орших чадвартайг олонтаа зүйрлэсэн байна. Буддизмд, Бадамлянхуа цэцгийг дээдлэн биширдэгийн учир нь энэ юм.


- Б.Хонгорзул

Мандал

Б.Хонгорзул , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

HZ76/022-16
Үнэ: 3,125,000 ₮
 
Захиалах



 
Б.Хонгорзул
Бүтээлүүд