Хайх

 
  • Сагс хоосон байна...
Эзэн

        Ирээдүйд бидний нутагт  хэн эзэн байх тухай, бидний хойч үе үр хүүхдүүд хаана хэрхэн амьдрах тухай  өнөөдөр хамгийн их бодох асуудал болоод байгаа билээ.

       Үндэсний баялаг гэдэг бол зөвхөн газрын баялаг, мал, газар тариалан,  үйлдвэр, бүтээгдэхүүн биш . Хамгийн том баялаг бол өөрийн газар нутагтаа монгол ахуй, амьдралын үнэт зүйл, уламжлалт  өв соёлоо хадгалан үргэлжлүүлж, тайван, аз жаргалтай амьдрах хойч үе, үр хүүхдүүдийн маань ирээдүй юм.

      Тийм учраас энэ зурагтаа эцэг өвгөдөөс уламжлан ирсэн нандин зүйл хадгалдаг арслантай авдрынхаа өмнө нар туссан гэрийн хоймор эзэгнэнхэн  суух  жаалхүүгийн нухацтай асуусан харцанд  хариулах цаг болжээ. 

       Арслантай авдар бол бидний үнэт баялгийг бэлэгдсэн бөгөөд  дүүрэн сүүтэй тогоотой өрөм амны хишиг буян заяаг, хүүгийн гарт байгаа аягатай сүү  бол хүний өөрийн хувь тавиланг билэгдсэн юм.


- Б.Хонгорзул

Эзэн

Б.Хонгорзул , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

HZ76/022-02
Үнэ: 5,000,000 ₮
 
Захиалах



 
Б.Хонгорзул
Бүтээлүүд