Хайх

 
  • Сагс хоосон байна...
Увидас

Тархинд эрх чөлөө хашгичиж байна...

“Нүцгэллээр чимсэн бүсгүй уран хөдөлгөөнөөр ховсдож эхлэхэд, хүчирхэг эр бүхнийг умартан, бүх биеэрээ эрх чөлөөг тунхаглаж буй. Бодит ертөнцөд бид шалдан бүжиж чадахгүй ч оюун санааны зурваст хүч, хайр, эрх чөлөөг хувцасгүй бүтээдэг.”

Энэ хашгичаан миний ертөнцөд урнаар бүжиглэнэ. Бийрийн үзүүр биеийн минь хэсэг болон нэгдэж, цагаахан талбайд тэсэрч. Хязгааргүй их эрх чөлөө намайг нэрээр минь дуудаж байх шиг. Та сонсож байна уу? ...

Оюун санааны тэр л яруу гоо сайхан, хөг эгшиг бүр эрх чөлөөг тунхаглан өөрийн орон зайндаа намайг автуулав. Ичгүүр үгүй, айх айдасгүйгээр баяр хөөр ялалтын аялгууг эгшиглүүлж эхэлнэ. Тархины эрх чөлөөг “Увдис” гэх агаад таны мэддэгээр онгод гэж оноовол зохино.

 


- Э.Гансүх

Увидас

Э.Гансүх , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

GA001
Үнэ: 10,000,000 ₮
 
Захиалах



 
Э.Гансүх
Бүтээлүүд