Казах анчин эр, 2024
Ж.Ризабек , Монгол улсХэмжээ:
80 × 90 см
Техник:
ТосМатериал:
ЗотонАгуулга:
Уран зурагSKU:
RZ2423Хэмжээ:
80 × 90 см
Техник:
ТосЖин:
kгМатериал:
ЗотонАгуулга:
Уран зурагSKU:
RZ2423Ерөнхий зүйл
Бүтээлүүд
Бүтээлийн үнэ
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
Давагдашгүй хүчин зүйл
Харилцаа холбоо
Оюуны өмч
Худалдан авалт ба төлбөр
Хэрэгжиж эхэлсэн огноо: 2021 оны 1 сарын 18
Ерөнхий зүйл:
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уран зургийн онлайн худалдааны www.arty.mn вэбсайтад байрласан уран бүтээлийг (цаашид “Бүтээл” гэх) хэрэглэгчидэд худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөл нь www.arty.mn вэбсайтад байрлах бүх төрлийн бүтээлд ижил үйлчилнэ. www.arty.mn вэбсайтад зочлох, түүнээс худалдан авалт хийхийн өмнө тус үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцсан байна. Бүтээл худалдан авалт хийхэд вэбсайтад бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлийг уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн байна. Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тохилдолд бүх төрлийн худалдан авалт хийгдэхгүй. Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөл зарим тохиолдолд шинэчлэн өөрчлөгдсөн байх боломжтой бөгөөд худалдан авалт хийх бүртээ уншиж танилцаж байхыг зөвлөж байна.
Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021.05.11 өдөр.
Бүтээлүүд:
www.arty.mn вэбсайтын бүтээлийн нэгдсэн сан нь мэргэжлийн зөвлөхүүдийн шалгуурт тэнцсэн чанартай уран бүтээлүүд болон зөвхөн чимэглэлийн зориулалттай уран зургуудаас бүрдэнэ.
www.arty.mn вэбсайт дээр байрласан бүтээлийн фото зургууд нь үзүүлэнгийн зориулалттай бөгөөд аль болох бодит өнгө будгийн ялгарлыг харуулахыг хичээсэн болно. Гэсэн хэдий ч бид таны компьютерийн дэлгэцийн нягтрал болон өнгөний ялгаралд баталгаа өгөх боломжгүй. Хэрэглэгч бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсгээс зургийн хэмжээ болон бусад хамаарах мэдээллүүдтэй уншиж танилцсан байна.
Вэбсайт дээр байрласан бүтээлүүдээс “Зарагдсан” гэх шошго тавигдсанаас бусад бүх бүтээл бэлэн байдаг бөгөөд таныг худалдан авалт хийх мөчид хуудсаа сэргээж амжаагүйгээс өмнөх хэрэглэгч сонирхсон бүтээлийг тань таны өмнө худалдан авч болно. Энэ тохиолдолд www.arty.mn зүгээс танд нэн даруй мэдэгдэх болно.
Бүтээлийн үнэ:
Бүтээлийн үнэ нь уран бүтээлчийн үнэлгээ байх бөгөөд www.arty.mn вэбсайтын зүгээс үнэ тогтоодоггүй болно.
Бүтээлийн үнэд Улаанбаатар хотод хийгдэх хүргэлтийн үйлчилгээний үнэ болон харилцагч нь НӨАТ төлөгч эсэхээс хамааран НӨАТ багтсан үнэ байх болно.
Бүтээлийн үнэнд орон нутаг болон олон улсын хүргэлтийн зардал багтаагүй бөгөөд аймаг, улс орноос хамааран өөр өөр байна.
Уг үнэ нь урамшуулал зэргээс хамааран өдөр бүр өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн үнэ нэгэнт худалдан авалт хийн төлбөрөө төлсөн бүтээлд хамаарахгүй.
Үнийг www.arty.mn вэбсайт дээр шинэчлэн бүртгэснээр бүх хэрэглэгчдэд мэдэгдсэнд тооцно.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл:
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид захиалгыг баталгаажуулах, хүргэлт хийх, шинэ мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор ашиглах бөгөөд Нууцлалын журмын дагуу зохицуулагдана.
Давагдашгүй хүчин зүйл:
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр онгоц, галт тэрэг, дотоодын шуудангийн унаа зэрэг нь тээвэрлэлт хийх боломжгүйгээс үүдэлтэйгээр бүтээл хүргэлт хийх явцад хугацаанаасаа хожимдох, худалдан авалтад саад гарах зэрэгт хоёр тал хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Давагдашгүй хүчин зүйл гэдэгт, үер, гал түймэр, бослого хөдөлгөөн, улс, орон нутгийн шинжтэй хөл хорио зэргийг хамруулан тооцно.
Харилцаа холбоо:
Хэрэглэгч, харилцагч болон www.arty.mn –ны хооронд үүсэх санал, гомдол, захиалга өгөх, бүтээлтэй холбоотой асуулт хариулт зэрэг аливаа харилцааг зөвхөн бичгээр буюу contact@arty.mn цахим хаягаар дамжуулан харилцсанаар албан ёсны харилцаанд тооцогдох болно.
Худалдан авалт, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, асуух зүйлээ та contact@arty.mn цахим шуудан илгээн тодруулж болно.
Бичгээр буюу цахим шуудангаас бусад харилцааг албан ёсны харилцаа гэж үзэхгүй тул утсаар ярих болон аман харилцааг аливаа үүссэн асуудлын албан ёсны эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Оюуны өмч:
Өнгөт Арт ХХК нь www.arty.mn вэб хөгжүүлэлт болон тус вэбсайтад бүртгэлтэй бүх контент мэдээллүүдийн эзэмшигч байна.
Вэбсайт, брэнд, модель, зураг, текст, лого, программ, дата мэдээлэл, дуу, дүрс, бичлэг, домэйн нэр зэрэг тус вэбсайтад байх бүх өмч нь Монгол улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиар хамгаалагдсан болно.
Хэрэглэгч тус вэбсайт дээрх бүх төрлийн зураг, текст зэрэг мэдээллийг урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэхүү вэбсайтын хэсгээс ямар ч хэлбэрээр, ямар ч зорилгоор ашиглах, түмэнд түгээхийг хориглоно.
Худалдан авалт ба төлбөр:
Худалдан авалт хийх явцад үүсэх алдаа болон үл ойлголцлоос сэргийлж Үйлчилгээний нөхцлийг та сайтар уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
Хэрэглэгч нь төлбөрийг вэбсайтаас санал болгож буй төлбөрийн аль нэг хэлбэрийг сонгон 100% төлж барагдуулсны дараа худалдан авалт баталгаажна. Зарим тохиолдолд банкны системийн сүлжээ тасрах, банк хоорондын гүйлгээ саатаж болзошгүй байдаг тул бид таны төлбөрийг хүлээн авсан даруйдаа баталгаажуулах цахим шууданг бүртгэлтэй цахим хаяг руу нь илгээх болно. Төлбөр баталгаажуулах цахим шуудан илгээгдээгүй тохиолдолд төлбөрийг www.arty.mn хүлээн аваагүй гэж үзэх тул та 11 319157 утсаар холбогдон лавлаж болно.
Төлбөр баталгаажсаны дараа та өөрийн бүртгэлтэй цахим хаягаараа www.arty.mn-ээс Захиалга баталгаажуулах хуудас хүлээн авна. Хүлээн аваагүй тохиолдолд захиалгыг баталгаажаагүй гэж үзэх тул sales@arty.mn хаягруу холбогдон шалгуулахыг сануулж байна.
Хэрэглэгчийн захиалсан бүтээл зарагдсан, хүргэлт хийх боломжгүй, үнийн болон бусад төрлийн мэдээлэл зөрсөн гэх мэт шалтгаанаар захиалга баталгаажаагүй нөхцөлд танд цахим шуудангаар 24 цагийн дотор мэдэгдэх болно. Хэрэв www.arty.mn вэбсайтын буруугаас үүдэлтэйгээр захиалга баталгаажаагүй тохиолдолд захиалгын төлбөрийг ажлын 3 хоногт багтаан ямар ч шимтгэл төлбөргүйгээр 100% буцаан олгоно.
Бэлгийн боолтны талаарх мэдээлэл байрлана.