Хайх

 
  • Сагс хоосон байна...
Заншилаачид

Сайн чанарын Европ болон Орос тосон будаг,  9 сар гаруй хатаасан хагас тосон грунт дээр зурсан. 

Уг бүтээл маань Монгол цэргийн аяны журмын нэг хэсэг болох :

I " Алхинч " энэ талын онцлон харуулсан " Заншилаачид " 

II Манлай 

III Гол хүч 

IV Аяны хамгаалалт

V Тамачин буюу онцлох чухал чиглэлүүдэд стратегийн зориулалтаар тусгай замын түмтүүдийг томилон үлдээдэг юм.

 Монголчуудын заналт дайсан Кибчагын удирдагч Котяныг хүн ардтай (40'000 иргэн) нь хөөн явсан Бат хан тэргүүтэй Монголын их цэрэг Оросын вант улсуудын зүгээс үзүүлсэн эсэргүүцлийг даран явсаар 1240 оны эхээр Евролд тулан цөмөрсөн байдаг.

 Мажарын 4-р Бэла ванд илгээсэн захиа

Гүюг хаан ойролцоогоор 1246 онд Ромын хутагт хамба 4-р Иннокентийд бичсэн захидалд Мажарт халдан орсонг зөвтгөх бүрэн шалтгаан бичигдэн үлдсэн байдаг.

1201-1291 оны хооронд болсон үйл явдалыг дүрсэлсэн ( Галиц Волынская Лемопись ) хэмээх эх сурвалж бичгийн мэдээгээр болон археологийн эд өлгийн олдворуудаар тулгуурлан бүтээлээ тууривсан.


- Б.Бямбацогт

Заншилаачид, 2021

Б.Бямбацогт , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

BTS23-01
Үнэ: 9,990,000 ₮
 
Захиалах



 
Б.Бямбацогт
Бүтээлүүд