Хайх

 
  • Сагс хоосон байна...
Төвөргөөн

“ТӨВӨРГӨӨН” 

1989-1990 оны Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн бол улаан- Азийг сэрээсэн, их эзэн Чингисийн хүлэг баатруудын морьдын хатан туурайн төвөргөөн байлаа.

... Цагаан морин жил Монгол эх оронд минь цангинатал янцгаан ирэхэд, хар дарсан зүүд нойрондоо дугжирч байсан ард түмэн маань гүн нойрноосоо сэрж, атриат өвгөн уулс, зэрэглээтэй өргөн талын гүнд булшлаатай байсан аугаа их өвөг дээдсийн минь үнэн түүх өндийн босож ирсэн юм.

...Өнгөрсөн үеийнхээ үүх түүхийг үнэн мөнөөр нь мэдэрч, ярьж, бичиж, урлан бүтээж, үнэлэн цэгнэж, бахархан дууриаж, шүтэн дээдэлж эхэлсэн явдал нь Монгол хэмээх нэгэн үндэстний оюун санаа, эрх чөлөө, тусгаар тогтнолын аугаа их хувьсгал байлаа.

...Найшаа, эрин үе ирээдүй рүү цойлон давхиж буй “Цагаан морь” цаанаас нь уулсыг өндөлзүүлэн талыг хотолзуулан, сайн цагийн хурын солонго татуулан төвөргөн айсуй, түм буман хүлэг морьдоор энэхүү хувьсгалыг удирдан манлайлсан анхдагч залуус, тэднийг дэмжин ярс хийн босож ирсэн аугаа их ард түмнээ бэлэгдэн дүрсэлсэн юм.Чухам энэ хувьсгалыг манлайлсан зоригт залуус, тэмцэж явсан тэр үеийнхний алдар гавъяаг Монголын ард түмэн, ирээдүй хойч, ...Ази тив дэлхий даяараа бүү мартаасай.

Хүн төрөлхтөний оршин тогтнохуйн нийтлэг зарчим ардчиллаар монгол хүний зүрх сэтгэл амилж оюун санаа сэрж сэргэж тэр зүг омог бардам алхаж байсан цагт...

Чингисийн Монголын ардчиллаар

Ази тив гоёх цаг ирнээ !


- Б.Очирхуяг

Төвөргөөн, 1991

Б.Очирхуяг , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

OH103/022-06
Үнэ: 18,000,000 ₮
 
Захиалах



 
Б.Очирхуяг
Бүтээлүүд