Хайх

 
  • Сагс хоосон байна...
Цаст алтайн эзэн

      Тэнгэр баганадан оршигч баян тансаг сүрлэг өндөр Алтайн уулсын бэл хормойноос зүүгдэн төрж өссөн эгэл жирийн Кидан анчин эр ангийн олзтой гэрийн зүг явах тэрхэн агшиныг утга төгөлдөр дүрсэлжээ. Байгаль ертөнц дээр байгалиас өөрөөс нь өөр төгс бүтээл үгүй гэдэг энэ гэлтэй.

      Байгалийн бодит төгс төгөлдөр гоо сайхан сэнгэтэл үнэртэх цэнгэг агаар эдгээрийг уран сайхны сэтгэлгээнд буулгахдаа өнгөний хэллэгээрээ хэр зэрэг өргөн орон зайг бүтээн бий болгох нь хамгаас чухал. Байгалийн уран зургийн сод бүтээл дэх өргөн дэлгэр утга, гүн санааг өгүүлсэн баян тансаг хэллэгийг "өнгөний зохицол" гэх төдийгөөр илэрхийлэх аргагүй. Өнгө зохицох төдийгүй найрал үүсгэж байж хүүрнэн өгүүлэх өргөн цар хүрээнд хүрч очдог. Тиймээс "өнгөний зохицол нь зураачийн туурвих зарчмыг, илүү тодорхой ойлгомжтой харуулна.

      "Цаст Алтайн эзэн" бүтээлийн зохиомж дахь өнгө бичилт нь түүнд багтаасан өгүүлэмжийнхээ хамт оршихуйн тухай монголчуудын гүн ухааны үзэл дээр төвлөрч буй мэт...Байгаль ертөнцтэйгөө зэрэгцэн оршигч монгол хүний сэтгэлгээгээр уулс нь ямагт алслан тэлэх уудам орон зайг илэрхийлдэг. Чухамдаа уудам орон зайд л амьдрал өргөн дэлгэр бөгөөд цаглашгүй оршдог. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, уярах, хайрлах, бахархах, алмайран гайхах, бишрэх, сүрдэх гээд бүхий л мэдрэмжийг өдөөж сэтгэл хөдлөлийн туйлд хүргэгч энэхүү бүтээлээс үзэгч та цаг хугацаа зогссон мэт ертөнцтэй нэгдэх нэгэн эд эс болох ид шидийг мэдрэнэ.


- Ч.Цогбаяр

Цаст алтайн эзэн

Ч.Цогбаяр , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

TSB010
Үнэ: 13,000,000 ₮
 
Захиалах



 
Ч.Цогбаяр
Бүтээлүүд